Хэрвээ та Солонгос улс руу аялал эсвэл бусад төрлийн зорилгоор зочилох хүсэлтэй бол та доорх бүрдүүлэх материал болон визний төрлийн талаар мэдээлэл авах боломжтой.
Виз гаргах үйлчилгээ авах бол бидэнтэй холбогдоорой: https://ganada.edu.mn/holbogdoh/
Солонгос явахад бүрдүүлэх материалын жагсаалт
- Гадаад паспорт /эх хувь/ хуулбарKVAC үйлчилгээний хураамж 57000 төгрөг / төлбөр төлсөн баримт/ Худадлаа хөгжлийн банк 404202900 / IOM / Гүйлгээний утга: овог нэр, гадаад паспортын дугаар болон KVAC SERVICE FEE. Консулд төлөх хураамж: 60 ам доллар / төлбөр төлсөн баримт/ Худадлаа хөгжлийн банк 404202901 Гүйлгээний утга: овог нэр, гадаад паспортын дугаар болон Rok Embassy Visa Fee
- Цээж зураг 3,5-4,5 хэмжээтэй -1 хувь
- Товч танилцуулага
- Карентиний зөвшөөрөл
- Сүрьегийн шинжилгээний бичиг / ХӨСҮТ/ Визэнд орохоос өмнөх 7 хоногийн бичиг байх / Гялс төв- Англи хэл дээр авна
- Сургууль:Гэрчилгээ, Сургуулийн урилга, Хэлний бэлтгэлийн хөтөлбөр
Лавлагаанууд:/ e-mongolia /
- Гэрлэлтийн лавлагаа
- Цаглаагийн тодорхойлолт
- Төрсний бүртгэлийн лавлагаа{23 наснаас доош насныхан бүрдүүлнэ}
KVAC үйлчилгээний хураамж 57000 төгрөг / төлбөр төлсөн баримт/
- Худадлаа хөгжлийн банк 404202900 / IOM /
- Гүйлгээний утга: овог нэр, гадаад паспортын дугаар болон KVAC SERVICE FEE.
Консулд төлөх хураамж: 60 ам доллар / төлбөр төлсөн баримт/
- Худадлаа хөгжлийн банк 404202901
- Гүйлгээний утга: овог нэр, гадаад паспортын дугаар болон Rok Embassy Visa Fee
Солонгос визний төрөл ангилал
Богино хугацааны виз (90 хоногоос доош)
Олон удаагийн виз
90 хүртэлх хоногийн хугацаанд аялал жуулчлал/хилээр нэвтрэх, төрөл садныдаа зочлох, бизнес зэрэг зорилгоор 1 жилд 3-аас дээш удаа БНСУ-д зорчих шаардлагатай иргэн олон удаагийн виз мэдүүлэх нөхцлийг хангасан тохиолдолд тухайн иргэн болон түүний гэр бүл виз мэдүүлэх боломжтой.
Хөнгөвчилсөн нөхцөл
90 хүртэлх хоногийн хугацаанд аялал жуулчлал/хилээр нэвтрэх, төрөл садныдаа зочлох, бизнес, эмчилгээ зэрэг зорилгоор БНСУ-д зорчих гэж байгаа иргэн хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах тохиолдолд тухайн иргэн болон түүний гэр бүл виз мэдүүлэх боломжтой.
Хурал / арга хэмжээнд оролцох виз (C-3-1)
Нөхөрсөг тэмцээн уралдаан, төрөл бүрийн арга хэмжээ, хуралд оролцох, соёл урлаг, энгийн сургалт, дадлага, шашны арга хэмжээнд оролцох, эрдэм шинжилгээний материал цуглуулах, үнэ төлбөргүй хагалгаа хийлгэх болон үүнтэй төстэй зорилгоор зорчих иргэд.
Аялал жуулчлал / хилээр нэвтрэх виз (C-3-9)
90 хүртэлх хоногийн хугацаанд БНСУ-д аялах мөн орон нутгийн нисэх буудлаас өөр онгоцонд дамжин суух зорилгоор БНСУ-ын хилээр гарах гэж байгаа иргэд.
Эмчилгээний виз (C-3-3)
Гадаадаас өвчтөн урих эрх бүхий БНСУ-ын эмнэлгийн байгууллагаас уригдан виз олгох зөвшөөрлийн код авсан иргэн.
Бизнес виз (C-3-4)
Зах зээлийн судалгаа, ажил хэргийн харилцаа тогтоох, хэлэлцээ хийх, гэрээ байгуулах, хилээр оруулах/гаргах тоног төхөөрөмжийг суурилуулах, засварлах, шалгах, ашиглах арга барилд сурах болон дээрхтэй адил төстэй зорилгоор богино хугацаанд зорчих иргэд.
Урт хугацааны виз (91 хоногоос дээш)
Их дээд сургуульд сурах (D-2-1, 2, 3, 4)
Мэргэжлийн сургуулиас дээш зэрэглэлийн боловсролын байгууллага мөн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад суралцах мөн судалгааны ажил хийх гэж байгаа иргэн.
Их дээд сургуулийн хэлний бэлтгэлд сурах (D-4-1)
Их дээд сургуулийн хэлний бэлтгэлд солонгос хэл сурах гэж байгаа иргэн.
Гэрлэлтийн цагаачлал (F-6-1)
Хоёр улсын хуулийн дагуу гэрлэлтээ батлуулж, солонгос иргэнтэй гэр бүл болж хамт амьдрах зорилгоор Солонгос руу 90-ээс дээш хоногоор урт хугацаагаар оршин суухаар явах гэж байгаа Монгол улсын иргэн.
Виз гаргах үйлчилгээ авах бол бидэнтэй холбогдоорой: https://ganada.edu.mn/holbogdoh/