Топик шалгалт гэж юу вэ? (TOPIK-Test of profiency in Korean, 한국어능력시험)

Топик шалгалт гэж юу вэ? (TOPIK-Test of profiency in Korean, 한국어능력시험)

Топик шалгалт нь Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт ба Солонгос улсын боловсролын явцыг үнэлэх академиас хариуцан зохион байгуулдаг гэрчилгээ олгодог шалгалт билээ. Энэхүү гэрчилгээг БНСУ-ын их сургуулиудад шаарддаг бөгөөд үндсэн ангидаа шууд суралцах эрх бүрдэх юм. Харин гэрчилгээгүй бол хэлний бэлтгэлийн курсд суралцах хэрэгтэй болдог.

Шалгалт үндсэн 2 зорилготой явагддаг.

  1. Төрөлх эх хэл нь солонгос хэлээс өөр гадаадын иргэд болон өөр улсад өсөж торнисон солонгос иргэдэд солонгос хэлийг сурах чиглэл өгч, танин мэдүүлэх, дэлгэрүүлэх.
  2. Солонгос хэлний түвшинг тодорхойлох, дүгнэх, тухайн үнэлгээг БНСУ-ын сургуульд суралцах болон ажилд орох зэрэгт ашиглах.

Шалгалтанд орох эрхтэй хүмүүс, хамрах хүрээ

БНСУ-ын иргэншилгүй бүх хүмүүс хамрагдах боломжтой, насны хязгаар заадаггүй. Дэлхийн 72 улс оронд шалгалт авагддаг ч хэрвээ таны амьдардаг оронд шалгалт авагддаггүй бол өөр явагддаг улс орнуудаас сонгож өөрийн биеэр очин өгөх боломжтой.

  1. Эх хэл нь солонгос хэл биш, гадаад иргэншилтэй хүмүүс
  2. БНСУ-ын аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагад ажилд орох хүсэлтэй хүмүүс
  3. Их дээд сургууль болон дугуйлан курсд элсэх хүсэлтэй хүмүүс

Топик онооны гэрчилгээтэй байхын давуу тал

Гадаад оюутнууд БНСУ-ын их сургуулиудад тэтгэлэгтэй суралцах хамгийн том боломжийг атгаж байдаг. Цаашлаад гадаад иргэдийн ажиллах виз сонгон шалгаруулах, Солонгос компанид, том корпорацид ажиллах хүсэлтэй хэн бүхэнд Топик оноо хэрэг болох болно.

Хэрвээ та ТОПИК оноо авахыг хүсэж байвал энд дарна уу. Бид таныг ОНОО АМЛАСАН солонгос хэлний хэлний бэлтгэлдээ урьж байна.

Харин ТОПИК оноотой бол энд дарна уу. Бид танд өөрт тохирох мэргэжлийг тань сонгоход тусалж, БНСУ-ын Шилдэг Их Сургуулиудад зуучилж өгөх болно.

Топик онооны гэрчилгээний хүчинтэй хугацаа

Шалгалтын оноо зарлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Хэрвээ таны хүчинтэй хугацаа дууссан бол ашиглах боломжгүй ба дахин шалгалт өгөх хэрэгтэй.

Шалгалтын бүтэц, танилцуулга

TOPIK-ийн шалгалт нь ТОПИК 1,2 гэж хоёр төрлөөр хуваагддаг. Топик 1-р түвшин 100 минут үргэлжилдэг бол 2-р түвшин 180 минут үргэлжилдэг байна. Нийт онооноос хэдэн онооны гүйцэтгэлтэй хийснээсээ шалтгаалж ТҮВШИН гарч ирдэг.

Хэсэг Дасгал Цаг Нийт оноо Түвшин
TOPIK-I

Анхан шат

(Level 1-2)

Сонсох 30 40 мин 100 1-р түвшин

80-139

2-р түвшин

140-200

Унших 40 60 мин 100
TOPIK-II

Дунд, Гүнзгий шат

(Level 3-6)

Сонсох 50 60 мин 100 3-р түвшин

120-149

4-р түвшин

150-189

5-р түвшин

190-229

6-р түвшин

230-300

Бичих 4 50 мин 100
Унших 50 70 мин 100

 Монгол дахь шалгалтын бүртгэл хугацаа

/УОК шийдвэрээс өөрчлөгдөж болзошгүй./

Хавар: Шалгалт- 4 сард                  Зун: Шалгалт-7сард                  Намар: Шалгалт- 10 сард

Бүртгэл- 1,2 сар                          Бүртгэл- 5,6 сар                              Бүртгэл- 8 сар

Хариу- 5 сард                              Хариу- 8 сард                                 Хариу- 12 сард

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Монгол дах Топик шалгалтын бүртгэл www.topik.mn сайтан дээр албан ёсоор бүртгэдэг ба 5 өдөр үргэлжилж 1 өдөрт 500 хүний хязгаарлалттай буюу нийт 2000 хүнийг бүртгэж авдаг.

Бүрдүүлэх материал

  1. Иргэний үнэмлэх
  2. Цээж зураг /файл хэлбэрээр/
  3. Бүртгэлийн хураамж

Шалгалтын төлбөр

TOPIK I: 35,000 төгрөг

TOPIK II: 50,000 төгрөг

Шалгалтын үеэрх анхаарах зүйлс

  1. Шалгалтын дүрэм журам зөрчсөн шалгуулагчийн шалгалт өгөх эрхийг 2-4 жилээр хасах, шалгалтын оноог хүчингүйд тооцох зэрэг арга хэмжээ авдаг. Иймд дүрэм журмыг сайтар уншиж танилцах хэрэгтэй.
  2. Бүх зүйл хуваарилсан цагийн дагуу явагддаг учир цагаа сайн баримталж хоцрохгүй байх нь чухал. Бичиг баримтаа мартсан тохиолдолд мөн шалгалтанд оруулдаггүй учир марталгүй авчрах хэрэгтэй.
  3. Хариултын хуудсаа цэвэрхэн бөглөж, гаргацтай бичих хэрэгтэй. Учир нь шалгалтан дээр сандарсан үед хариултын хуудас цэвэрхэн бөглөж чадахгүй байх тохиолдол бий. Үүнээс үүдэж шоглоом уншигч уншихгүй бол таны оноо цуцлагдах болно.

Та Солонгос хэлийг зөв суурьтай богино хугацаанд БНСУ-ын боловсролын жишгээр суралцахыг хүсэж байвал энд дарна уу. Бид дотоодын хэлний бэлтгэлээ хямд, чанартай хөтөлбөрөөр хичээлээ орж, таныг чадварлаг боловсон хүчин болох зорилгодоо хүрэхэд тань туслаж зуучлалын үйлчилгээ үзүүлэх хамт олон байх болно.

Please follow and like us:
Pin Share
Shopping Cart
Instagram
Scroll to Top
Scroll to Top