Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-За тэгье. Сайн байна уу? Намайг Алтанхуяг овогтой Ангир гэдэг. 17 настай. Энэ жил “Ганада”гийн хамт олноор зуучлуулаад Ханяанг их сургуулийн хэлний бэлтгэлд явах гэж буй оюутан байна аа.
Сургуульдаа тэнцэх хүртэл юу бодогдож байсан бэ?
-Надад хамгийн түрүүнд өөрөө ч мэдээгүй байхад “Ганада”-гийн зуучлалын менежер эгч залгаад “Сургуульдаа тэнцсэн байна шүү, миний дүү” гэж хэлсэн. Тэгээд аймар баярласан. Яг үнэндээ дотроо айж байсан. Олон хүүхдүүд байгаа, би сонгогдож чадах болов уу?гээд … Тэгээд ээж, аав хоёртоо хэлээд визээ мэдүүлэхээр болсон.
За виз мэдүүлээд юу болж өрнөв?
-Сургуульдаа тэнцээд л шууд нисэх юм байна гэж бодсон. Үгүй байсан юм байна лээ кк. Одоо нэг юм явах нь дээ гээд бодож байтал ВИЗ гэдэг том даваа дахиад гараад ирдэг юм байна лээ. Яг үнэнээ хэлэхэд сургуульдаа тэнцчихлээ гээд тайвширчихсан л даа. Тэгсэн чинь виз мэдүүлгийн газар гэдэг чинь аймар газар байдаг юм байна лээ. Өчнөөн цаг хөлөө өвдтөл зогссон, тэгээд аймар олон хүмүүс виз мэдүүлэх гээд зогсчихсон байсан, Давчуу газар байна лээ шүү. Солонгос дах миний хичээл эхлэх цаг тулчихсан байсан. Эртхэн визээ мэдүүлээд гарахгүй удвал яана аа гэсэн санаа зоволт их байсан. Гэхдээ сургалтын виз 14 хоногийн дотор гардаг, аяллын визийг бодвол хамаагүй хурдан. Бусад хүүхдүүдээс асуусан чинь минийх татгалзсан, минийх гараагүй байгаа гээд янз бүрийн л юм ярьж байсан. Би “миний виз яах бол доо?”гэж зөндөө бодож айсан. Тэгээд дахиад зуучлалын менежер залгаад “Виз нь гарсан байна шүү, миний дүү” гэж хэлэхэд аймар баярласан, тайвширсан. Тэгээд бас шууд онгоцныхоо билетийг захиалж болдоггүй юм байна лээ ккк. Одоо 18 хүрээгүй манай үеийнхэн энийг уншиж байгаа бол итгэмжлэл хийх хүнээ эртхэн олоорой кк. Ханш өснө гэж бодоод эрт захиалчихсан байсан чинь итгэмжлэл хийх хүн маань байгаагүй.
Итгэмжлэл хийж өгөх хүнээ амжиж олсон ашгүй дээ. Манай Ангир яагаад БНСУ-ыг сонгов оо?
-Би багаасаа Солонгос улсыг чиглэсэн хүүхэд байсан л даа. Соёлын довтолгоонд өртсөн гэх үү дээ кк. Бас манай аав, ээж хоёр Солонгос улсад амьдарч байгаад ирсэн. Би өөрөө к-поп, к-драма үзэж сонсох дуртай. Ялангуяа надад Солонгос хоол л аягүй чухал нөлөөлсөн. Миний стиль, сонирхол ер нь Солонгос улс руу чиглэсэн хүн л дээ. Өөртэйгөө нэг ярилцаад үзсэн чинь ялт ч үгүй Солонгос гэж байна лээ кк.
За тэгвэл яагаад тэр олон сургуулиудаас Ханяанг их сургуулийг сонгов оо?
-Миний сонгосон бизнесийн удирдлага гэдэг мэргэжил өөрөө Ханяанг их сургууль дээр алдартай байдаг. Мөн Ханяанг их сургууль маань Шилдэг 6т ордог сургууль шүү дээ кк.
Чамд материал дээр нь тусалж өгсөн “Ганада”-гийн хамт олныг 3 үгээр илэрхийлбэл?
-Хурдан, шуурхай, итгэлтэй
За энэ бүх үйл явцаас сурч авсан нэг том зүйлээ хуваалцаач?
-Аймар их хариуцлагатай байх хэрэгтэй юм байна лээ. Монголд байхдаа би ээж, аавтайгаа хамт амьдраад жоохон хэнэггүй байгаа шдээ. Харин өөр улсад очиж байгаа хүний хувьд ардаа аягүй том зүйлийг үүрээд маш их хариуцлагатай байх ёстойгоо ойлгосон.
Хөөрхөн юм бэ? Кк, Солонгос улсад очоод хийж үзмээр байгаа зүйлээ нэрлэ гэвэл?
-Би яаааг Солонгос улсын орчинд солонгос хоол л идмээр байна. Жинхэнэ солонгос амтыг мэдэрмээр байна ккк.
Ххэ. Материалаа одоо бүрдүүлж байгаа, бүрдүүлэх гэж байгаа хүүхдүүдэд хандаж юу гэж хэлмээр байна?
-Өөртэйгөө сайн ярилцаад Солонгос явна гэж шийдсэн л бол эртнээс материалуудаа бэлдэхгүй бол аягүй хэцүү шүү. Цаанаа бас зөндөө асуудал байдаг юм байна лээ, гаднаа болох юм шиг санагдсан ч гэсэн. Өөртөө итгэлтэй сонголтоо хийгээд, хариуцлагатай хандаарай гэж хэлмээр байна. Цаг битгий алдаарай.
За ийм гоё зөвлөгөө өгч, бусадтай хуваалцсан Ангиртаа баярлалаа. Их сургуульдаа ороод холбоотой байгаарай. Асуух юм гарвал шууд хэлээрэй. Сурлагад нь өндрөөс өндөр амжилт хүсье. Мундаг боловсон хүчин болоод эх орондоо эргээд ирээрэй.
-За тэгнээ кк, Баярлалаа.