БНСУ-д амжилттай суралцахыг зорьж буй танд өгөх зөвлөгөө

Өмнөд Солонгост суралцахын тулд таны мэдэж байх ёстой зөндөө зүйлс бий. Тэд маш шаргуу, хөдөлмөрч нийгмийн хүмүүс байдаг ба та ч мөн адил хөл зэрэгцүүлэн алхах боломжтой юм. Өмнөд Солонгос улсад амжилттай хөгжихөд тань  туслах 8 зөвлөгөөг хүргэе.

1. Солонгос хэлийг сурахаа зогсоох нь хөгжихөө зогсоож буйтай ижилхэн.

Солонгос улсад солонгос хэлгүй бол аж төрөхөд хэцүү. Хэлний өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй шалтгаан бол ойлгомжтой юм. Багш, ахлах, ангийнхан, хүмүүсийг өдөр тутмын харилцаагаа бүрэн ойлгож, өөрийгөө ойлгуулахад чухал үүрэгтэй билээ. Монгол улсад байх хугацаандаа, хэлний бэлтгэлээр гадаад улсад сурч байгаа оюутнууддаа хандаж хэлэхэд өдөр бүр солонгос хэлний  унших, сонсох, ярих, бичих чадвараа хөгжүүлэхэд цаг гаргах хэрэгтэй. /Хэрвээ та манай сургалтын оноо амласан хөтөлбөрт хамрагдаж, Солонгос улсын шилдэг оюутан болж тэтгэлэгтэй суралцахыг хүсэж байвал энд дарж бүртгүүлээд өөрт тохирох мэдээллээ аваарай./

2. Солонгос улсын түүх, соёлыг судлах.

Солонгос улсын өнөөгийн соёлыг ойлгоход туслах бөгөөд Солонгос улс маш эртний түүхтэй. Энэ улсыг өнөөгийн хөгжилд хүргэсэн дайн, тулаан, өрсөлдөөнт үйл явдлуудыг мэдэх нь чухал. Ялангуяа Хойд Солонгос, Өмнөд Солонгос хоёр хуваагдаж өнөөгийн харилцаанд ямар үүрэг хариуцлагатай оршин тогтнохуйг мэдэх нь таны хичээл сурлага, мэдлэг, сэтгэх чадавхыг зузаатгана гэсэн үг юм.

3. Шинэ танил, найзуудтай болох.

Эргэн тойрон дох хүмүүсийнхээ сэтгэхүй, зан аашийг ойлгож харьцах хамгийн шилдэг арга зам бол шинэ найзуудтай болох. Тэд чамайг идэж, уух, цагийг сайхан өнгөрүүлэх газруудад аваачиж, нийгэмшихэд тань тусална. Мөн тэд таны солонгос хэлний ойлгоход хэцүү дүрэм, соёл, түүхийг хүртэл маш энгийнээр тайлбарлаж өгөх болно.

 

4. Хөршүүдээ судал. 

Хичээлээ хийгээгүй байх үедээ өөр газруудаар явж судалвал өөрийгөө хайрлаж байгаатай ижил шүү. Нэгэнт хөгжил сайтай том улсад суралцахаар очсон юм чинь үзэсгэлэнтэй байгалийн газруудаар нь очиж зугаалбал ямар вэ? Хичээл хийх төлөвлөгөөгөө сайн зохицуулсан байхад зугаалах цаг зөндөө гардаг шүү. 

5. Сурах нь хамгийн чухал.

Найзуудтай болж гадуур дотуур гарах нь гоё хөгжилтэй ч гэсэн ямар шалтгааны улмаас Солонгост очсоноо санаж, хичээлээ хийдэг байх хэрэгтэй. Солонгосчууд мэдлэг, боловсролыг өндрөөр үнэлж хүндэлдэг. Тиймээс хэн нэгэн чамайг хамт зугаацахыг асуух үед эелдгээр татгалзахад санаа зовох зүйл байхгүй. Тэд чамайг ойлгох болно. /Хэрэв чамд чимээтэй амьдардаг хөрш, өрөөний хамтрагч байдаг бол номын сан адил чимээгүй, тухтай кафе болон газрууд зөндөө байдаг шүү./

6. Үнэ өртөгийг судалж, санхүүгээ хянах.

Өмнөд Солонгос улс амьдрах зардал, хоол хүнс, тээврийн зардлууд харьцангуй өндөр байдаг. Хэрвээ чи санхүүгээ хянаж мөнгөө хэрэгтэй зүйлдээ зарцуулж, хадгалж чадвал төлбөрүүдээ төлөөд амьдрахад асуудал гардаггүй шүү.

7. Цаг агаар

Солонгост 4 сард зун мэт дулаарч, 11 сард өвөл мэт хүйтэрдэг. Цаг агаарыг мэдэрч ямар хувцас авч явахаа шийдэх нь бас ач холбогдолтой байдаг. Ерөнхийдөө дулаахан байдаг ч хавраас намар хүртэл чийглэг, зун нь борооны улирал байх болно. Ганцхан сарын турш тэдний өвөл нэлээн хүйтэрнэ дээ.

 

8. Соёлын ялгаа

Ихэнхдээ хамт олноороо хоол идэх юм уу, уухаар явахдаа боловсролын түвшин, наснаасаа шалтгаалж хүндлэл үйлчилдэг. Хэрвээ энэ соёлын тогтолцоог сайн мэдэхгүй, аль нь ахлах хүн гэдгийг мэдэхгүй бол чимээгүй сууж байсан нь дээр. Идэхдээ чимээ гаргах ба амаа нээлттэй идэж болохгүй. Энэ бол бүдүүлэг хүний үйлдэл юм. Мөн үйлчилгээний ажилтанд гарын мөнгө өгөх хэрэггүй шүү. Тэдэнд энэ нь бие биеэ танихгүй хүмүүс учир доромжлол мэт санагдах болно.

Please follow and like us:
Pin Share
Shopping Cart
Instagram
Scroll to Top
Scroll to Top
 

Slot Gacor slot maxwin https://itjen.kemenkumham.go.id/slot-gacor/ slot togel judi togel Slot Online https://kelurahan-benteng.ciamiskab.go.id/wp-content/-/slot-gacor-2023 pusat judi online slot gacor hari ini pragmatic https://tphpkp.magetan.go.id/wp-content/-/slot-maxwin-gacor/ http://centrodeinformacion.manizales.gov.co/slot-togel