Ханяанг их сургуулийн тэтгэлэг

Бакалавр зэрэг 4 жилийн хөтөлбөр

ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ + БАКАЛАВР  21 НАС ХҮРТЭЛ

Ханяанг их сургууль нь 1939 онд анх Инженерийн коллеж нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн, Солонгос улсын нийслэл Сөүл хот болон аж үйлдвэрийн хот гэж нэрлэгддэг Ансан хотод байрладаг. 2017-2018 оны байдлаар дэлхийн шилдэг сургуулиудийн 155 дугаар байр, Солонгос улсдаа 3,9 дүгээр байранд ордог.

Жил бүр олон улсын 8000 оюутан суралцаж, 74 улсын 735 сургуулиудтай хамтран ажилладаг.

Дэлхийн боловсролын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ХАНЯАНГ ИХ СУРГУУЛИЙГ сонгосноор чанартай боловсролыг эзэмшинэ.

  • Сургуулиа төгссөний дараа ажил ороход өрсөлдөх чадвар сайн
  • Ансан хот нь хичээлийн бус цагаар хийх цагийн ажил ихтэй байдаг.

Баклаврын тэтгэлэг

Гадаад хэлний онооны тэтгэлэг:

Элсэн орж буй оюутан дотроос хэлний оноогоор тэргүүлсэн оюутан TOEFL   IBT 90 эсвэл IELTS 6.5-с дээш оноотой бол эхний улирлын сургалтын төлбөрийн 30% хөнгөлнө.

  • ТОПИК 4 – 30%
  • ТОПИК 5 – 50%
  • ТОПИК 6 – 100%

ҮНДСЭН АНГИЙН ОЮУТАН:

  • Өмнөх улирлын дундаж оноо 3,0-аас дээш / ТОПИК –ийн хүчин төгөлдөр бүхий оноо болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх.
  • Шалгаруулалтын үндсэн дээр / 100% 70% 50% 30%- ийн тэтгэлэг нэг улирал хамрагдана.
  • Топик онооны тэтгэлэг: / өмнөх ТОПИК –ийн дүнгээ ахиулсан тохиолдолд / ТОПИК 4 –өөс дээш /

Бусад сургуулийн мэдээллүүд: https://ganada.edu.mn/surguuliud/

Тэтгэлэгийн талаар мэдээлэл: https://ganada.edu.mn/

Shopping Cart
Scroll to Top
Scroll to Top