Сүнчонхян их сургууль

Магадлан итгэмжлэгдсэн цахим визтэй хувийн шилдэг их сургуулийн нэг. Сөүлээс 3 цагын зайтай Асан хотод байрладаг. Оюутнуудын сэтгэл ханамжийн судалгаагаар Солонгостоо тэргүүлэгч сургуулиудын нэг. Хэлний бэлтгэл, баклавртаа тэтгэлэг олгодог. Дотуур байр ба төлбөрийн тэтгэлэгтэй.

Солонгос хэлний бэлтгэл

Хөтөлбөр Агуулга
Солонгос хэлний хичээл (Даваа – Баасан) Их сургуульд элсэн ороход шаардлагатай солонгос хэлний сургалт хичээл 7 хоногт нийт яриа 8 цаг, унших 4 цаг, сонсох 4 цаг, бичих 4 цаг орно.1 – 6 түвшинтэй,  түвшин тус бүрээр хичээл орно.
Солонгос соёлын хичээл Ойн баяр болон Солонгос үндэсний соёлтой танилцах боломжийг олгоно.Солонгос улсын аялал жуулчлалын бүс нутгийг үзэх, тоглолт үзэх
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK) Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх оюутнуудын шалгалтанд бэлтгэх 4 долоо хоногийн үнэгүй сургалтШалгалтын өдөр автобусаар үйлчилнэ.
Соёлын солилцооны хөтөлбөр Сун Чон Хян их сургуулийн гадаад оюутаны зохион бичлэгийн уралдаанОлон улсын соёлын өдөрлөгСпорт өдөрлөг, Coffee hour  гэх мэт

Сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөр

1. Сургалтын  төлбөр (1 жил) : 4,800,000 KRW =             1,200,000 KRW x 4 улирал

2. Соёлын хичээл (1 жил) : 200,000 KRW = 50,000 KRW x  4 улирал

Дотуур байрны төлбөр

  • 1,830,000 KRW (4 улирал буюу 10 сар)

*Хоолны мөнгө ороогүй

  • Өмнөх улирлын дүнгээрээ тэргүүлсэн оюутанд сургалтын төлбөрийн 10% – 20% – ийг тэтгэлэгээр олгоно.

Бүрдүүлэх бичиг баримт

  • Солонгос хэлний бэлтгэлд элсэгчийн анкет 1 хувь [* сургуулиас өгсөн загвар]
  • Элсэгчийн цээж зураг (3.5 x 4.5) 3 хувь
  • Ахлах сургуулийн төгсөлтийн гэрчилгээний Апостиль эх хувь 1
  • Элсэгчийн гадаад паспортны хуулбар 1 хувь
  • Элсэгчийн эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар тус бүр 1 хувь
  • Санхүүгийн баталгаа : Элсэгч өөрийн нэр дээрх дансанд хамгийн багадаа $9,000
  • Түүнээс дээш мөнгөн дүнтэй байх банкны баталгаат бичиг эх хувь 1

Солонгос хэлний бэлтгэлийн тэтгэлэг

Солонгос улсын визний хуульд Солонгос хэлний бэлтгэлийн D4 визийг авахын тулд хамгийн багадаа 6 сарын сургалтын төлбөр төлсөн байх шаардлагатай байдаг. Тиймээс хэлний бэлтгэлийн эхний 6 сарын төлбөрийг тэтгэлэгээр олгож байгаа хэдий ч үлдсэн 6 сарын төлбөрийг урьдчилан төлөх хэрэгтэй.

Хэлний бэлтгэлд элсэж орсноос хойш 6 сардаа багтан баклавртаа элсэж орсон тохиолдолд энэхүү төлсөн төлбөрийг 100 хувь буцаан олгоно. Хэрэв 6 сар хичээллэсний дараа Солонгос хэл үргэлжлүүлэн суралцахаар болвол энэ төлсөн төлбөрөөрөө суралцах юм.

Баклаврын мэргэжлийн тэнхимүүд

Салбар сургууль Элсэлт авах тэнхимүүд
Хүмүүнлэгийн шинжлэх ухааны дээд сургууль Өсвөр үеийн боловсрол-зөвлөгөө, Хууль зүй, Удирдлага, Цагдаагийн удирдлага, Нийгмийн халамж
Хянсоль дээд сургууль Солонгос хэл
Global Business School Бизнесийн удирдлага, Олон улсын худалдаа, Аялал жуулчлалын удирдлага, Санхүү эдийн засаг, IT санхүү бизнесийн удирдлага, Global culture and industry, Нягтлан бодох бүртгэл
Байгалийн шинжлэх ухааны дээд сургууль Хими, Хүнс тэжээлийн тэнхим, Хүрээлэн буй орчиныг хамгаалах, Био систем, Спортын шинжлэх ухаан, Social Physical Education, Спортын анагаах ухаан
Техникийн их сургууль Программ хангамж, Компьютерын шинжлэх ухаан, Мэдээлэл харилцаа холбоо, Электроникийн шинжлэх ухаан, Цахилгаан, Мэдээлэл цахилгаан холбоо, Нано хими, Display & Materials Engineering, Механик инженер, Мэдээллийн аюулгүй байдал
Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль Health Administration, Medical Biotechnology, Эрүүл мэнд IT шинжлэх ухаан, Эм эмийн бүтээгдэхүүний шинжлэх ухаан, Biomedical Mechatronics
Media labs Korean culture and contents, Англи Америк судлал, Хятад судлал, Media Communication, Архитектур (5 жил), Digital animation, Big data engineering, Internet of things, Smart Automotive, Energy system, Performing Arts

Сургалтын төлбөр

Ангилал Сургалтын төлбөр Дотуур байрны төлбөр
Хүмүүнлэгийн шинжлэх ухааны дээд сургууль, Хятад судлал, Global Undeclared Major, Department of Korean culture and contents   3,356,000             793,000
Global Business School 3,575,000
Байгалийн шинжлэх ухааны дээд сургууль, Эм эмийн бүтээгдэхүүний шинжлэх ухаан, Сэтгүүл зүй, Health Administration, Media Communication   3,794,000
Техникийн их сургууль, Эрүүл мэнд IT шинжлэх ухаан, Digital animation, Department of big data engineering, Department of Internet, Department of Smart Automotive, Архитектур, Department of Performing Arts, Biomedical Mechatronics     4,147,000
Medical Biotechnology 3,898,000
Өсвөр үеийн боловсрол- зөвлөгөө 3,498,000

Дэлгэрэнгүй мэдээллийг UBH төвийн 12 давхар 1210 тоотод байрлах манай
Оффис дээр ирж уулзан зөвлөгөө авах боломжтой.
Мөн 7718-1223 утсаар лавлана уу

Бусад сургуулийн мэдээллүүд: https://ganada.edu.mn/surguuliud/

Тэтгэлэгийн талаар мэдээлэл: https://ganada.edu.mn/

Shopping Cart
Scroll to Top
Scroll to Top