Солонгос хэл сурах хамгийн шилдэг 5 апп

Та Солонгос соёл, түүх, хоол зэрэгт маш их дуртай юу? Унаган Солонгос хэлтэй хүн шиг ярьж, ойлгож сурмаар байвч сургалтын төлбөр, замын түгжрэл, цаг зав гарахгүйгээс болоод сурч амжихгүй л яваад байна уу? Санаа зовох хэрэггүй дээ. Ганада-н хамт олон нь танд интернеттэй л бол хаанаас ч үзэх боломжтой 5 шилдэг апп-г санал болгож байна. Эдгээр апп-ууд нь анхан шатнаас гүнзгий шат хүртэл заах тул та санаа зовох зүйлгүй яг одооноос суралцаж эхлээрэй.

1. Lingo Deer

Lingo Deer нь солонгос хэл сурах хамгийн шилдэг апп-уудын нэг юм. Энэ апп нь гол төлөв Солонгос, Япон, Хятад, Вьетнам зэрэг Азийн орнуудын хэл дээр төвлөрдөг. Lingo Deer нь шинэлэг, хөгжилтэй арга барилтай бөгөөд өдөр тутмын хэрэглээний өгүүлбэрүүдэд суурилан хичээлээ заадаг. Ингэснээр та эхний өдрөөсөө л энгийн өгүүлбэрүүдийг чөлөөтэй ярьж сурах болно.

Хичээлүүд нь сэдэв тус бүрээр ангилагдсан бөгөөд та дуртай сэдвээсээ эхлэн хичээлээ үзэж, дасгал ажлуудаа ажиллах боломжтой. Мөн хичээлийн явцын оноогоо хянах, өөрийн ахиц гаргаж буй эсэхээ хянах самбартай байдаг. Хичээл бүр нь шинэ үг, өгүүлбэрийн хэрэглээг заадаг бөгөөд тухайн улсын соёлын тухай шингээсэн байдгаараа бусад апп-уудаас ялгаатай юм.

Татах холбоос: Apple | Android

2. Drops: Learn Korea

Drops бол солонгос хэл тэргүүтэй төрөл бүрийн хэл сурахад зориулагдсан алдартай апп юм. Энэхүү апп нь дүрмээс илүүтэй шинэ үг, өгүүлбэрийн хэрэглээг түлхүү заадаг. Та сурсан шинэ үгээ тоглоом тоглох, асуултад хариулах гэх мэт сонирхолтой тоглоомууд тоглон бататгах боломжтой. Энэ апп-н үнэгүй хувилбар нь өдөрт таван минут сурах боломжтой байдаг. Та нэмэлт төлбөр төлж энэ хугацааг сунгах боломжтой.

Татах холбоос: Apple | Android

3. Duolingo

Duolingo бол Google Play дээрх хамгийн алдартай хэл сурах програмуудын нэг юм. Энэ апп-д Солонгос хэл гэх мэт олон хэлүүд байдаг. Duolingo нь хэл сурах хамгийн энгийн шийдэл юм. Та өдөрт бага багаар үг хэллэг, өгүүлбэрийг сурна. Цаг хугацаа өнгөрөхөд сурсан үг, өгүүлбэрүүд хоорондоо холбогдож та ярьж сурах болно. Duolingo апп-ыг 34 цаг ашиглах нь их сургуулийн түвшний сургалтын семестертэй тэнцэнэ гэж яригддаг байна.

Татах холбоос: Apple | Android

4. Memrise

Memrise бол хэл сурахад туслах ухаалаг картын систем юм. Хэрэглэгчид өөрсдийн цээжилж буй шинэ үгсийг карт дээр оруулдаг. Энэхүү апп нь төрөл бүрийн тоглоом, сонсголын тест, бичгийн алдаа шалгах гэх мэт аргуудаар дамжуулан шинэ үгээ мартхааргүйгээр цээжлэхэд тусалдаг. Мөн таны сурч буй орны хүмүүстэй онлайн харилцаа тогтоон ярих чадвараа хөгжүүлэхэд тань тусална.

Татах холбоос: Apple | Android

5. HelloTalk Language Exchange

HelloTalk бол сошиал орчинд хэл сурахад зориулагдсан апп юм. Та тухайн орны хүмүүстэй холбогдон ярьж тэдний хэл соёлоос суралцах болно. Жишээлбэл, хэрэв та англи хэлээр чөлөөтэй ярьдаг байсан ч солонгос хэл сурахыг хүсч байгаа бол солонгос хэлтэй, англи хэл сурах хүсэлтэй хүнтэй найз болон нэгнээсээ суралцах боломжтой. Энэхүү апп нь аудио, видео дуудлага, янз бүрийн төрлийн мессежийг багтаасан бөгөөд та ярих сэдвээ ч сонгох боломжтой.

Татах холбоос: Apple | Android

Тэтгэлэгт сургалтуудын мэдээлэл авах бол: https://ganada.edu.mn/

Солонгос хэлний бүхий л сургалттай холбоотой мэдээллийг https://ganada.edu.mn/surgalt/ холбоосоор авна уу.

Shopping Cart
Scroll to Top
Scroll to Top