Топикт бэлдэх шилдэг аргууд?

Бид эхлээд ТОПИК-ийн бүтцийг судлаад ангилал үүсгэж тус бүр дээр төлөвлөгөө гаргах хэрэгтэй ! ( Ангилал үүсгэхдээ ямар чадвар хэдэн минутаар авдаг болон өөрийн горилж буй түвшинг тодорхойлох гэх мэт.)

Топик дээр гаргадаг алдаануудаас дурдвал

  • Ганцаараа бэлдэх

Шат  ахих тусам бие даах байдал ч гэсэн төдий чинээ нэмэгддэг. Түүнээс авч үзвэл шалгалтад хувиараа бэлдэх тохиолдол их гардаг. Хувийн сахилга бат болон шалгалт өгөх арга барил сайн бол боломжтой хэдий ч ихэнхи хүмүүсийн хувьд чаддаггүй тул таныг сайн чиглүүлж чадах сургалт/багш зорилго нэгт найзууд дэмжиж буй цагт шалгалт амархан юм.

  • Хэрэггүй зүйлд цаг зарцуулах

 Бүгдийг нь зэрэг хийх гэж оролдох нь эсрэгээрээ цаг гарздаж буй учир чадвар тус бүрт хуваарилалт гаргаж аль чадвар дээр сайн байгаа дутагдалтай байгаагаас хамаарч бэлдэх.

  • Өөрийгөө дөвийлгөх

 Та хүнд шатны үгсийн сан сайтай байж болно эсвэл удаан хугацаанд солонгос хэлийг сурсан ч байж болно. Гэвч энэ бүхнийг эс харгалзан маш их хичээл зүтгэл хэдэн шөнийн нойр, бүтээлч байдлаас шалгалтын хариу хамаарна.

Өөрийн дуртай үгнээс иш татвал :

ДАЙНЫ ЦАГТ ЦУС БАГА ГАРГАЯ ГЭВЭЛ

ЭНГИЙН ЦАГТ ХӨЛС ИХ ГАРГА

Эртний үг

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг 3 ангилдаг.

Эхний хэсэг нь сонсгол болон бичлэг 2-р хэсэг нь уншлага юм.

  • Өөрийнхөө түвшнийг тодорхойлж ямар чадвар илүү болон дутуу байгааг олох тэгснээр та өөртөө тохирсон төлөвлөгөөний дагуу илүү өндөр оноо авах боломжтой болно.
  • Төлөвлөгөө гаргахад

Сонсгол –> 60 минут ->50 асуулт

  • хариултыг эхлээд унших
  • анхаарлаа төвлөрүүлэх

Бичлэг -50 минут -4 асуулт

  • сандралгүй төвлөрч бичих
  • өдөр тутмын харилцан яриаг сайн уншдаг ойлгодог байх
  • график дээр дүгнэлт хийдэг дүрэм болон үгсийг мэддэг байх
  • олон талын сэдвүүдийг тунгаан бодож бичиж үзэн холбоотой үгийн санг нэмэгдүүлэх

(их олон удаагийн дасгал сургуулилт хийж байж сайн бичиж хариултаа нөхөж чадна)

Уншлага -70минут -50 асуулт

Уг уншлага хэсэг дээр цаг ашиглалт хамгийн чухал юм . 50 асуулт 70минут гэж үзвэл нэг асуултад 1,4сек болно. Тэгэхээр бид бүхэн маш сайн төлөвлөгөөний дагуу цаг ашиглан бэлтгэл хийсний үр дүнд сайжрах болно.

  • үгийн сан (дунд төвшнөөс гүнзгий хүртэлх үгийн сан)
  • хариултыг гүйлгэж уншиж хэрхэн хурдан олох арга барилд сурах
  • дүрэм (дунд төвшнөөс гүнзгий хүртэлх дүрмүүд адилхан утгатай эсрэг утгатай дүрэм болон илэрхийлэмжүүдийг урьдчилан бэлдэх)

Хэрхэн сайжирч өөрийн байгаа түвшнөө нэмэгдүүлэх вэ?

СОНСГОЛ хэсэг дээр өдөр тутмын ярианаас мэдээ хүртэлх сэдвийн үг хэллэг, тоо тооллого зэрэг дээр бэлдэх

  • мэдээ болон подкаст солонгос хэл дээр өдөр бүр сонсох
  • өмнөх удаагийн шалгалтын материалууд дээр ажиллаж ямар хариу яаж олохоо мэддэг байх

Жишээ нь:

Таны мэдэхгүй тактикуудаас дурдвал

  • Сонсгол дээр эхний 2н асуултын хариулт харилцан ярианы 2дахь өгүүлбэр дээр гарч ирдгийг та мэдэх үү?
  • Уншлага дээр гол санааг асуусан асуулт нь туслах холбоос үгнүүдийн ардах өгүүлбэрүүд болдог. Жишээ нь: Тиймээс, Гэвч, Эсрэгээрээ, Тэгээд гэх мэт
  • Бичлэг хэсгийн 51, 52 буюу өгүүлбэр нөхөх хэсэг дээр хариултаа олоход хинт үг, болон өгүүлбэр дээр тулгуурлан өгүүлбэрийг нөхөх юм.

Эцэст нь зөвлөхөд анх удаа топикын шалгалт өгч байгаа бол хариугаа олоод хариултын цаасан дээрээ давхар бөглөөд яваарай.  

Таньд амжилт хүсье!

Хамтрагч сургуулиуд: https://ganada.edu.mn/surguuliud/

Тэтгэлэгийн талаар мэдээлэл: https://ganada.edu.mn/

Scroll to Top