Бидний тухай

400+ сурагчдыг Солонгос хэлний сургалтад хамруулж, үүнээс 300 гаруй суралцагчид Топик I, II - ийн 3-6 оноог авсан амжилттай байна.

ТАНИЛЦУУЛГА

“Ганада Монголиа” сургалтын төв нь 2017 оноос хойш нийт 400 гаруй сурагчдыг солонгос хэлний сургалтад хамруулж, үүнээс 300 гаруй суралцагчид маань Топик 1,2-ийн 3-6 оноог авсан амжилттай байна.

Түүнчлэн зуучлалын чиглэлээр 2019 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан ба нийт 160 хүнийг хамруулж, тэдгээрээс 128 оюутныг БНСУ-н 20-оод их дээд сургууль руу амжилттай зуучлан явуулсан байна.

МАНАЙ БАГШ НАР

Солонгос улсад сурч мэргэшсэн туршлагатай багш нар танд хичээл орох болно.

  • 2009 он БНСУ-ын Инха их сургуулийн хэлний бэлтгэлийн хөтөлбөр
  • 2010 он БНСУ-ын Инха их сургуулийн Архитектур (бакалавр зэрэг)
  • 2016 он Шихихутаг хууль зүйн их сургууль Эрх зүйч (магистр зэрэг)
  • 2017 он МУБИС “Багшлах эрхийн үнэмлэх”
  • Ажилласан жил: 13 жил
  • Топик оноо: 6 түвшин
  • Одоо эрхлэж буй ажил: “ГАНАДА СОЛОНГОС ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛ БОЛОВСРОЛЫН ТӨВ”-д солонгос хэлний захирал багш

Би анх солонгос хэлийг сурч байхдаа системтэйгээр маш ойлгомжтой заагаад өгчихгүй юм байхдаа гэж их боддог байсан. Тэр хэмжээгээр богино хугацаанд анхлан сурч байгаа хүнд тэр болгон час хийсэн сургалт олдохгүй толгой эргэм байдаг. Үнэхээр хичээхгүй бол явцдаа орхих болдог.

Харин таныг “Сөүл” аялгаар 13 жилийн хэрэглээний туршлага, 6 жилийн сургагч багшийн туршлага дээрээ үндэслэн ТОПИК 3- 6 оноо авсан түүхт шавь нарыг бүтээж байсан амжилтаараа өлгийдөх болно.

ГАНАДА -гийн гишүүн болсоноор тантай илүү ойроос таны зорилгод хүрэхэд дэмжиж, хамгийн зөв, аюулгүй замыг сонгоход бид тусалъя.

  • 2012 он: Евро Ази дээд сургуулийг солонгос хэлний орчуулагч мэргэжлээр баклавр
  • 2014 он: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг солонгос хэл, хэл шинжлэл судлаач мэргэжлээр Магистр
  • 2018 он: ШУТИС “Багшлах эрхийн үнэмлэх”
  • Ажилласан жил: 8 жил
  • Топик оноо: 5 түвшин
  • Одоо эрхлэж буй ажил: “ГАНАДА СОЛОНГОС ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛ БОЛОВСРОЛЫН ТӨВ”-д солонгос хэлний ахлах багш

Ажиллаж байх хугацаандаа 2000 орчим суралцагч амжилттай төгсгөсөн ба үүнээс ихэнх нь хүссэж байсан зорилгодоо хүрч солонгос улсын их дээд сургуулиудад өөрийн хүссэн мэргэжлээр сурч, ажиллаж амьдарч байна.

Багшийн зорилго: Солонгос хэлийг сурах хүсэлтэй хүн бүрт солонгос улсын түүх соёлыг нь танин мэдүүлж, солонгос хэлийг анхан шатнаас нь топик түвшин хүртэл зөв суурьтай сургаж чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргахад өөрийн зүгээс хувь нэмрээ оруулах.

  • Мэргэжил: Солонгос хэлний багш, орчуулагч
  • Ажилласан жил: 4 жил
  • Топик оноо: 5 түвшин
  • 2018 оноос хойш анхан дунд шатны ганцаарчилсан болон танхимын сургалтууд, гэрээны ажилчид бэлтгэх KLPT сургалт, мөн топик 3 ~ 4 түвшинг бэлтгэх сургалтуудад зааж ирсэн
  • Боловсрол: Баклавр, 1 жил хагас Солонгос улсад хэлний бэлтгэл, Багшлах эрх

Манай сургалтанд суусан суралцагчид нь түргэвчилсэн хөтөлбөрийн дагуу 1 сарын дотор л уншиж бичиж өөрийгөө танилцуулах гэх мэт анхан шатны харилцаа үүсгэх чадвартай болдог.

Өмнөх жилүүдэд гэрээний ажилчид бэлтгэх сургалтнаас 30 гаруй сурачид тэнцсэн бөгөөд одоо зарим хэсэг нь солонгост ажиллаж амьдарч байгаа мөн нийт суралцсан сурачдаас топик 3 ~ 4 түвшинд тэнцсэн сурагчид 50% гаруй хувь эзэлж бөгөөд мөн л цааш үргэлжлүүлэн суралцахаар Солонгос улсыг зорьсон.

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө дайчилж буй таньд шаргуу бөгөөд эмх цэгцтэйгээр суралцан хүссэн оноогоо авч мөрөөдөлөө биелүүлхэд тань манай сургалтын төв туслах болно.