Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлын төвд Солонгос улс зүй ёсоор багтах болсон. Үүнийхээ хэрээр Солонгос улсыг зорих тухайн улсын хэлийг сурах хүсэлтэй залуус эрс нэмэгдэж 2016 оны байдлаар хийгдсэн судалгаагаар Солонгос хэл сурах хүсэлтэй залуусын хандлага болон сонирхол Америкийн их сургуулиудад 96 хувиар өссөн нь маш том мэдэгдэл болсон.
Солонгос улс яагаад анхаарлын төвд багтах болсон бэ?
Солонгос улс нь 2005 оноос хойш К-попын шинэ урсгал түүнийгээ дагаад соёлын давалгаанууд олон улсын залуучуудын дунд хүчтэй орж ирсэн. Үүнийгээ дагаад тухайн улсын боловсролын чанар дэлхийд Их сургуулийн нэр хүндээр 3т орж ирсэнээр тухайн улсын сургалтын чанар мөн адил үнэлэгдэж тухайн улсад сурах амьдрах сонирхолтой залуус эрс нэмэгдсэн байна. Мөн Солонгос улсын эдийн засгийн өсөлт хэт хурдацтай өсөж 13т орж ирсэнээр тухайн улс үндсэндээ эрс өөрчлөлт хөгжлийн шинэ эринд ирсэн явдал болсон.
Солонгос хэлийг сурсанаар ямар ашигтай вэ?
1.Солонгос хэл нь сурсанаар та өөртөө эдийн засгийн шинэ томоохон гарц үүсгэх боломжтой болно. Солонгос хүмүүс маш нөхөрсөг гэдгийг хэлэхэд илүүц биз. Мөн цаг барих чанарын хувьд алдартай.
2. Хууль эрх зүйн тогтвортой байдал ардчилсан орны шинэ жишиг болсон тухайн улс нь Америк улстай мөнхийн сайн харилцаатай байдгаас гадна тухайн улсын визэнд хамрагдсан иргэд Америк улсруу гарахад шаардлагатай бага тулдагаараа ялгаатай.
Солонгос хэлийг хэрхэн хурдан сурах вэ?
Солонгос хэлний сургалтын төвөөс гаргасан номон дээр ажилла. Учир нь энэ тэндхийн сургагч багш нараас илүү олон хүний ажилдаг алдаа зассагдаг ном илүү үр дүнтэй мөн хялбар арга барилтай байдаг.
Манай төвийн эрхэлж гаргадаг ном БНСУ-ын ИННА их сургуулийн хэлний бэлтгэлийн хөтөлбөрөөр явдаг гэдгээрээ мөн давуу талтай байдаг.
Солонгос үсэгийг амархан байдлаар хурдан сур.
Солонгос драма их үздэг хүмүүсийн хувьд маш хурдан сурах боломжтой байдаг ба хараагаараа тогтоож болдог.
Солонгос хэлийг хурдан сурах хүсэл байгаа бол өөрийн арга барилд нийцүүлэх нь хамгаас чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ихэнх залуучууд бусдын адил арга барил ашиглах нийтлэг замыг сонгодог хүн хүний сурах тогтоох чадвар өөр байдгаас хамаарч байнга кино дуу үзэх нь үр дүн муутай байж болдог.
Хамгийн хэрэгтэй чадвар бол унших чадвар тиймээс байнга унш.
Энгийн харилцан яриаг хамгийн эхэнд цээжил тогтоо. Жишээлбэл :
Би өнөөдөр гэртээ харих хэрэгтэй байна.
Чи өчигдөр гэртээ яагаад хариагүй юм бэ?
Гэх мэтчилэн өргөн хэрэглдэг хэрнээ хамгийн олон дүрэм ордог асуултуудыг жишээ болгож тархиндаа хий.
Ахисан шатанд хурдацтай сурах хүсэлтэй байгаа бол толь бичиг ашиглахаас татгалз.
Хамгийн сайн толь бичиг бол орчуулга хөрвүүлэг хийх чадвар юм. Мөн нэмэлтээр хэлэхэд хамгийн сайн толь бичиг бол Naver – с гаргасан толь юм.
Мэдээллийн эх сурвалжаа өөрчил :
Мөн адил хэл сурах үндсэн зэвсэг бол мэдээлэл байдаг. Хэрвээ бүх зүйлийг төгс сурмаар байвал Яаг л тухайн улсын иргэн шиг бүх мэдээллийг тухайн хэл дээр авч сурах хэрэгтэй.
Учир нь хүнд өдөр тутамд дор хаяж 150 шинэ мэдээ ирдэгээс 129 гаруй нь эх хэл дээрх мэдээлэл байдаг.
Хэрвээ та өөрт ирж байгаа мэдээлийн эх үүсвэр солих юм бол та хэлийг хүссэн хүсээгүй хурдан сурах болно.
Таньд амжилт хүсье!
Хамтрагч сургуулиуд: https://ganada.edu.mn/surguuliud/
Тэтгэлэгийн талаар мэдээлэл: https://ganada.edu.mn/