Солонгос хэлний цогц сурах бичиг

Солонгос хэлийг цогц байдлаар нь сурвал үр дүн хамаагүй илүү байдаг.

Сургалтын талаар мэдээлэл авах: https://ganada.edu.mn/surgalt/

Ганада солонгос хэлний цогц сурах бичиг” нь нийт 6 түвшний номтой. 1-р түвшин суурьгүй анхан шат, 2-р түвшин нь суурьтай анхан шат, 3-р түвшин нь дунд шат, 4-р түвшин нь ахисан дунд шат, 5 болон 6-р түвшин нь гүнзгий шатны түвшинд зориулагдан гарсан сурах бичгүүд учир та өөрийн түвшиндээ тааруулан аль түвшингээс эхлэхээ шийдэн суралцах боломжтой юм. 

Энэхүү сурах бичиг нь солонгос хэлийг сураад зогсохгүй солонгос соёл, улс төр, эдийн засаг, аж ахуйн талаар ч суралцах боломжтойгоороо давуу талтай. Мөн уг сурах бичгийн 6 номыг бүхэлд нь дуусгаж, ТОПИК материалаа ажиллаж дуусгаж чадвал ТОПИК II-т тэнцэх бүрэн боломжтой юм. 

Ингээд номны бүтэц болон хэрхэн суралцвал үр дүнтэй талаар тайлбарлая. 

Хичээл бүрийн эхэнд тухайн хичээлд багтсан агуулгыг товч дурдаж мөн дээрх хэрэглээний чадваруудын хүрээнд юу сурах талаар бичсэн байдаг. Мөн ямар дүрэм, үгнүүд, соёлын тухай суралцахыг ч нэгд нэгэнгүй бичсэн байдаг учир тухайн хичээлээ эхлүүлэхээсээ өмнө энэ хичээлээр юу үзэхээ харж, хичээлээ төгсгөлд мөн энэ агуулгаа сурч чадсан эсэхээ харж бататгах болох юм. 

Шинэ үгс: 

Хичээл бүрийн эхэнд тухайн хичээлийн хүрээнд үзэх шинэ үгсийг солонгос – монгол байдлаар бичиж өгсөн байдаг бөгөөд тухайн хичээлийн туршид гарч буй шинэ үгээ, дээрх үгнүүдтэйгээ нийлүүлэн цээжлэхэд үг хайхгүй амархан байх болно.

Дүрмийн хэсэг: 

 Уг дүрмийг аль үгэнд хэрхэн залгах, өнгөрсөн, одоо, ирээдүй цаг болон эгшгээр, гийгүүлэгчээр төгсөх үед хэрхэн яаж залгах талаар сайтар тайлбарласан байдаг ба Анхан болон шатанд жишээ өгүүлбэр орчуулгатай орсон байдаг, дунд, ахисан дунд болон гүнзгий шатанд орчуулгагүй болдог.


Ингээд үг дүрмээ сурсны дараа тэдгээр зүйлээ ашиглаж түүнтэй холбоотой дасгал ажлууд ч байдаг учир ажиллахад хэцүү биш байх болно. 

Сонсох хэсэг: 

Сонсох ажлын хувьд энэ номны сонсох хэсэг тусдаа CD болон файл хэлбэрээр сонсох дасгалтай байдаг. Сонсох дасгалыг ажиллахад тухайн хичээлийнхээ шинэ үг, дүрмийг мэддэг байхад төвөггүйхэн ойлгоод ажиллах боломжтой бөгөөд бүх номны сонсгол ажлын хажуугаар дуу сонсох, драма үзэх, богино бичлэг үзэх зэргээр явбал хожим солонгос хүний яриаг ойлгоход тийм ч хүндрэлтэй санагдахгүй байх. Мөн хэрвээ сонсоод шууд ойлгож чадахгүй бол сонсох хэсгийн ажлыг бичгээр бичсэнийг нь ч гаргаж аваад сонсонгоо ажиллаж болно.

Дуудлага хэсэг: 

Тухайн хичээлийн хүрээнд гарсан ойлголтоос засч хэлэх болон анхааруулах зүйлсээ мөн тухайн үгийг хэрхэн яаж унших ойлголтыг нь тусгаж өгдөг. Мөн сонсох байдлаар ч тавьж өгсөн байдаг учир энэ хэсгийг алгасалгүй харж байгаарай. Ихэнх сурагчид энэ хэсгийг тоохгүй өнгөрөөдөг харагдсан.

Унших хэсэг: 

 Унших дадлын хүрээнд уншаад ойлгосноо ажиллах, уншаад ойлгосноо бичих, нөхөх зэрэг идэвхтэй дасгал ажлын хүрээнд таныг уйдааж бас хүндрүүлэлгүйгээр ажиллах нөхцлийг олгосон юм шиг санагддаг. 

Бичих хэсэг: 

 Тухайн хичээлийн хүрээнд гарсан бүх ойлголтыг багтаагаад монголоос солонгос руу хөрвүүлэх ажил мөн сэдвийн дагуу эх нөхөж бичих, зохион бичих ажлууд багтдаг. Анх суралцаж эхлэхэд зөв буруу бичсэнээ засахад хүндрэлтэй байдаг учир ном өөрөө хариутайгаа байдаг. Мөн энэ хэсэг дээр мэддэг нэгнээсээ ч тусламж хүсэх боломжтой юм.

Соёлын хэсэг: 

 Соёлын хэсгийг нь оруулсанаар яг л солонгосын нийгэм соёлын амьдралд байдаг зүйлсийг солонгосоороо бичигддэг тул орчуулахад мөн хэлний чадварыг ч сайжруулдаг.

Таньд амжилт хүсье!

Бидэнтэй холбогдох: https://ganada.edu.mn/holbogdoh/

Хамтрагч сургуулиуд: https://ganada.edu.mn/surguuliud/

Тэтгэлэгийн талаар мэдээлэл: https://ganada.edu.mn/

Shopping Cart
Scroll to Top
Scroll to Top