Ундрам, Энхсайхан нар маань Soonchunhyang их сургуулийн хэлний бэлтгэлд суралцахаар боллоо.

 

Ганада” сургалтын төвийн суралцагч нар маань Солонгос хэлээ илүү сайн судлахаар хэлний бэлтгэлийн 2022 оны 12 сарын элсэлтээр СүнЧонХянг Их сургууль руу явах гэж байна. Тэд маань 9 -н сараас хойш материалаа бүрдүүлж, сургуульд тэнцсэний дараагаар виз мэдүүлэг нь ч мөн адил амжилттай болж ийнхүү 11 сард БНСУ-г зорих гэж байна. Дашрамд дурдахад СүнЧонХянг их сургууль маань 2 улирал суралцаж байгаа суралцагчдадаа үргэлжлүүлэн суралцвал дараагийн 2 улиралд нь тэтгэлэг авах боломжтой байгаа шүү.

СОЛОНГОСТ ХЭРХЭН ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХ?

Солонгост тэтгэлэгтэй суралцахад амархан. Тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар та доорх мэдээлэлээс авна уу.

Солонгос улсад тэтгэлэгтэй суралцах хамгийн том боломж бол ТОПИК оноо авах явдал юм. ТОПИК 3 -аас эхлээд их сургуулийн 30-100%- ын тэтгэлэг авах боломжтой болно. Манай төвөөс энэ үйлчилгээг үзүүлж байгаа тул та бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.  

Солонгос улс нь өөрсдийн хэл дээр өгсөн шалгалтаар илүү өндөр тэтгэлэг олгодог нь үнэн. IELTS 6,5 -онооноос 30%- ийн  тэтгэлэг олгодог ба энэ нь маш багаар үнэлэглэж байгаатай ялгаагүй.  Хэрэв та IELTS онооноос өөр англи хэлний оноотой бол их сургуулийн тэтгэлэг авах боломжгүй болно.  

Зөвлөгөө:  Солонгос явах гэж байгаа бол та анхнаас нь Солонгос хэлний оноотой болох нь чухал шүү. 🙂

БНСУ-ын Засгийн Газрын Тэтгэлэгт хөтөлбөрт энгийн айлын хүүхэд ч явж болдог хамгийн цэвэр шудрага тэтгэлэг юм. Жилдээ хоёр зарлагдах ба бакалавр зэрэгт 09 сард ба магистрын зэрэгт 03 сард тус тус материал хүлээн авдаг.  Шалгаруулалт 3 сарын турш 3 үе шатлалтай явагдана. Бакалаварт: 4 сурагч шалгаруулан авдаг бол магистрт 2 оюутан авдаг байна. 

Тавигдах шаардлага нь элчингийн сайт дээр байгаа болохоор өөрсдөө тусад нь судлахад болно. Харин бидний зүгээс туршлага дээрээсээ өгөх зөвлөгөөг хүргэе.  

  • ТОПИК 5 оноотой байх ба 6 хүртэл тулгаж авах хэрэгтэй. 
  • ЕБС-ийг голч дүн 10,11,12 ангийн дүн 98% -аас доош байх ёсгүй. 
  • суралцаж байх үедээ уралдаан тэмцээнд идэвхитэй оролцож шагналт байр эзэлсэн бол давуу талтай. 
  • өөрийн суралцах мэргэжлийн дагуу хийсэн зүйлтэй байх ба олон улсыг хамарсан хурал, мэтгэлцээн гэх мэт нийтийн оролцоотой байх
  • олон нийтийг хамран хийж буй ажил байвал давуу талтай. (Солонгос улсыг онилсон байх) 
  • бүрдүүлэх материалаа сайтар бэлдэж оруулах. Үүнд хамгийн чухал нь чамайг бүрэн илтгэх чиний өмнөөс ярих зүйл бол эссе байдаг гэдгийг сайн бодоорой. 

Та эртхэн бэлдвэл хамгийн зөв сонголт болох тул 10 ангиас нь мэргэжлийн багтай хамт бэлдэхийг зөвлөж байна.  

Дашрамд дурдахад бидэнд 2021,03 сарын ЗГТ -т хөтөлбөрт манай төвийн сурагч маань тэнцсэн туршлага байгаа гэдгээ танд дуулгахад таатай байна. 

Танд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. 

Амжилт хүсэе. 

БНСУ-ын боловсролын систем нь 03 сард буюу хавар шинэ хичээлийн жил байдаг ба 09 сард хичээлийн 2 -р семестер нь байдаг. Тиймээс зөвхөн 03 сараас элсэлж орох  мэргэжил гэж бий энэ бол Архитектур юм. Мөн сургуулиудын тэтгэлэг гэлтгүй элсэлтэд бүртгүүлэх хүсэлтэй бол аль хэдийн 3 сарын өмнөөс дор хаяж бэлдэх шаардлагатай болно. Энэ бүртгэлийн явц ганцаараа бүрдүүлж өгч буй үед хүндрэлтэй байдаг ба сургууль бүрийн бүртгэлийн явц нь өөр байдгаас болдог. Ихэнхи сургуулиудад ТОПИК онооны тэтгэлэг байдаг. Зарим нэг сургуулиудад ЕБС- ын голч дүнгээс хамаардаг тэтгэлэг гэж бас бий. Энэ тухай тодруулвал: 

ТОПИК онооны тэтгэлэг нь 2 янз бий. 

  1. ТОПИК 3 – 6 оноотой бол 30-100% сургалтын төлбөрний тэтгэлэг авч болно. Манай төв дээр 3 онооноос 100% тэтгэлэг авах сургууль байгаа. 
  2. ТОПИК 3-6 оноотой бол амжиргааны тэтгэлэг авч болно. Манай төвөөс Топик 3 – оноо дээр амьжиргааны 800,000 вон- ыг нэг удаадаа авах сургууль байгаа. 

ЕБС-ын гэрчилгээ буюу адисдатын голч дүнгээс хамаарсан тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт сургууль тухайн улиралд элсэлж буй материалаа тусдаа явуулсан элсэлчдээс оюутан сонгон шалгаруулж авдаг.  Тэнцсэн оюутан нь 50,70,100%- ийн сургалтын төлбөрийн тэтгэлэг 4 жилдээ хамгаалалтгүй авах эрх үүснэ.

Шалгаруулалт нь:  

  • ЕБС-ын гэрчилгээ буюу адисдатны голч дүн 85% – аас дээш 
  • бүрдүүлж өгч буй эссе болон материал бүрэн байх 
  • манай төвөөс өгч буй зөвлөгөө 10,11,12 дүнгийн нарийвчилсан тодорхойлолт авна. Энэ дотор сурагчийн дүн нь 85% аас доош нэг ч хичээл байж болохгүй. Мөн эссе -гээ маш гоё бичих хэрэгтэй болдог. 

Энэхүү мэдээлэл танд нэмэр болж байгаа гэдэгт итгэж байна. Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоорой.

Танд амжилт хүсэе. 

ТОПИК онооны тэтгэлэг олон байдаш болохоор олон залуус асуудаг. 

  • ТОПИК 2 –  Их сургуульд элсэлж орж болдог гэдгийг мэдсэн үү? Тиймээ, үнэхээр бакалавр зэрэгт та элсэн суралцах боломжтой байгаа тэгэхдээ бүх мэргэжил биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Хамрагдах мэргэжил бол олон улсын мэргэжилтэн, Солонгос хэл, Гадаад хүмүүст заах аргач, Солонгос орон судлал гэх зэрэг бий. 
  • ТОПИК 3 – 30%, 100% тэтгэлэг авна. 
  • ТОПИК 4 –  30%, 50%, 100% тэтгэлэг авна. 
  • ТОПИК 5 – 50%, 70%, 100% тэтгэлэг авна. 
  • ТОПИК 6 – 50%, 100% тэтгэлэг авна. 

Манай төвөөс танд Топик 3 онооноос 100%- сургалтын тэтгэлэг болон 800,000 воны амьжиргааны тэтгэлэг нэг удаа авах боломжийг болгож байна. 

ТОПИК оноогүй бол танд тэтгэлэг авах боломж нь ЕБС -ын гэрчилгээны голч дүнгээр өрсөлдөх HISP тэтгэлэгт хөтөлбөр байж болно. тэгэхдээ та заавал Солонгос хэлний мэдлэгтэй байх ёстой ба ТОПИК 3 онооны дүүцүүлэх сургуулийн шалгалтад тэнцэх шаардлагатай болно. 

Хэрэв та яг одооноос ТОПИК онооны сургалтад бэлдэх гэж байвал манай төвийн Солонгос хэлний багц хөтөлбөрт урьж байна. 

Танд бидний зөвлөгөө хүртээмжтэй байсан гэж найдаж байна. 

Танд амжилт хүсэе. 

АМЖИЛТТАЙ СУРАГЧИД

Манай хөтөлбөрт хамрагдаж Солонгост тэтгэлэгтэй суралцаж буй амжилттай сурагчдын кэйс болон түүх танд хүргэж байна.

СУРАГЧДЫН СЭТГЭГДЭЛ

Би Сүнчёонхянг их сургуульд 2019 оны элсэгч байна. Нансалмаа багшийн хичээлд сууж чадахгүй хичээл таслах ч юм уу, хоцорчих вий гээд их айдаг байлаа. Учир нь намайг байхгүйд гоё юмаа яриад дуусчих гээд байх шиг санагддаг байжээ. Хичээлээ үнэхээр сонирхолтой заадаг. Хүнд юм зааж сургая, хөгжүүлэе гэсэн сэтгэл зүрхээр ханддаг багш хамт олонтой байдаг нь их баярлаж явдаг даа.
М.Мөнхгэрэл
Анх Эдү – С сургалтын төв байхад нь суралцаж байсан Засгийн Газрын Тэтгэлэгт хөтөлбөрөөр явсан С.Мөнхзул байна. Нансалмаа багшдаа болон хамт олонд нь талархаж байна. Миний сурах хүслийг дэмжин зааж зөвлөсөн, хичээлээс гадуур яриа ордог байсанд нь Солонгос орныг нүдэнд харагдатал нь тайлбарлаж байсан бүхий л зүйлсэд талархаж байна. Баярлалаа ажлын амжилт хүсэе.
С.Мөнхзул
Ковид 19 -ийн үеээр шинэ зүйлс сурах гээд өдөр завгүй сайхан өнгөрч байна. Хагасайн өдрийн өглөө Нансалмаа багшийн онлайн хичээлд орлоо. Сургалтын төвийнхөндөө баярлалаа. Маш их дэмжиж туслаж зааж зөвлөсөнд. Би ч бас хичээж хүссэн зорилгодоо хүрлээ баярлалаа амжилт хүсье.
Ц. Бат-эрдэнэ
Зайлшгүй хэрэгцээтэй зүйлсийг минь хурдан хугацаанд , ойлгомжтой бөгөөд хялбараар зааж өгсөнд нь талархаж байна. Та бүхэн Ганада сургалтын төвийг зориод үзээрэй. Алдаж болохгүй боломж гэж хэлмээр байна.

О.Сэндэр

ХАМТРАН АЖИЛЛАГЧИД

Хамтдаа хөгжье!

Please follow and like us:
Pin Share
Shopping Cart
Instagram
Scroll to Top