Төрөл бүрийн Солонгос хоолны жорууд

Бидний мэдэх Солонгос хоол аягатай будаа, шөл болон олон төрлийн амтат хачирнаас бүрддэг. Гэхдээ эдгээр хоолны бүтэц нь улирал болгон өөрчлөгдөж байдаг онцлогтой.

Солонгосчууд зэрлэг ногоо, цэцэгт навч, далайн ургамалууд, медуз зэрэг бүх төрлийн ногоо, бүх төрлийн мах, шувууны махыг олон төрлөөр бэлдэж хүнсэндээ хэрэглэдэг. Хүнсний ногоо, зэрлэг ногоонуудыг удаан хадгалах зорилгоор хүнсэндээ даршилж хэрэглэдэг бөгөөд түүхий загас болон далайн хүнсийг өргөн хэрэглэдэг.

Эдгээр хоол нь олон улс даяар хоолны газар, гал тогоо, баярт үйл явдал, гэр бүлийн цуглаан, гэх мэт өдөр тутмын амьдралд ч түгээмэл хэрэглэгддэг бөгөөд эдгээр хоолны жор нь солонгос хэл дээр элбэг байдаг

1. Бибимбап

Бибимбап нь тавган дээр маш гоёмсог харагддаг. Энэ хоолонд зургаан төрлийн хүнсний ногоо ашигладаг, гэхдээ та өөрт байгаа хүнсний ногоог ашиглаж болно. Солонгосчууд энэ хоолыг ихэвчлэн үхрийн мах, шарсан өндөгөөр амталж иддэг байна.

2. Dongchimi (Солонгосын Цагаан, Улаан Лууван)

Энэ нь Солонгосчуудын хувьд зун иддэг кимчи бөгөөд халуун ногоогүй байдаг. Хөргөгчинд удаан хугацаагаар хадгалаж болдог ба хоолны хачир эсвэл хүйтэн шөл болгон хэрэглэх боломжтой.

3. Бүлгүги (Үхрийн Шарсан Мах)

Bulgogi нь магадгүй хамгийн алдартай солонгос хоол юм. Нимгэн хэрчсэн үхрийн махаа хайрах, шарах, утах гэх мэт янз бүрээр болгож болно. Үхрийн махыг ихэвчлэн шанцай болон gochujang-тай хамт (халуун ногоотой улаан чинжүү ) байцаанд ороож идвэл илүү амттай болно.

4. Мандоо (Солонгос Бууз)

Mandoo (эсвэл mandu) БНСУ-ын Цагаан сарын баярын ширээн дээр заавал байх бөгөөд аз, одын бэлэг тэмдэг юм. Солонгос баншийг манду-Гук хэмээх хоолонд үхрийн махны шөл эсвэл анчоус шөлөнд нэмж, уламжлалт цагаан будааны бялуу болох tteok manu guk-тэй хамт хэрэглэдэг.

Энэхүү Солонгос баншны жорыг үхрийн мах эсвэл гахайн махаар хийдэг боловч та тэдгээрийг тахианы мах эсвэл зөвхөн хүнсний ногоогоор ч орлуулан хийх боломжтой. Та баншаа урьдчилан хийж, хөлдөөж өдөр тутамд хүнсэндээ хэрэглэх боломжтой.

5. Chap Chae (Хутгаж Шарсан Солонгос Гоймон)

Chap chae (мөн Jap chae гэж бичдэг) нь Солонгосын хамгийн алдартай гоймонтой хоолны нэг юм. Шилэн (тунгалаг) гоймонг mung bean эсвэл чихэрлэг төмсөөр хийдэг бөгөөд чанаж байх үед тунгалаг өнгөтэй болдог. Та энэ хоолыг хүйтэн эсвэл халуун хоолны хачир эсвэл үндсэн хоол болгон идэх боломжтой.

6. Sam Gae Tang (Хүн Орхоодойтой Солонгос Чихмэл Тахианы Шөл)

Солонгос тахианы шөл нь хийхэд хялбар бөгөөд бие өвдсөн үед тэнхрүүлэх зорилгоор хэрэглэдэг . Гэхдээ хүн орхоодой болон цагаан гаатай хамт хийвэл ядаргаа тайлж хөлөргөдөг тул зуны улиралд халуунтай тэмцэхэд түлхүү хэрэглэдэг.

7. Кимчи Jjigae (Халуун Ногоотой Кимчитэй Шөл)

Энэ нь халуун ногоотой кимчитэй шөл юм. Кимчи нь хуучин байх тусам илүү амттай болгодог. Солонгос хоолны газар энэ хоолыг харсан байх. Маш их халуун ногоотой бөгөөд халуунаар нь идэх үед хөлс их гардаг байна (ядаргаа тайлдаг). Будаатай хольж идвэл амтыг зөөллөн идэхэд арвин болгодог.

8. Seollangtang (Солонгос Үхэр Ясны Шөл)

Үхрийн ясны шөл нь хийхэд хамгийн хялбар хоол юм. Булууны ясыг хэдэн цагийн турш буцалган сармис, цагаан гаа, гоймон мах зэргийг хийж илүү амтай болгоно.

9. Галби Тан (Богино Хавиргатай Шөл)

Нарийн ногоогоор баялаг хавиргатай шөл нь 800 гаруй жилийн өмнө Горьео гүрний уналтанд орсон өдрүүдэд үүссэн байх магадлалтай гэгддэг. Үхрийн мах нь онцгой тохиолдолд хэрэглэдэг тансаг бүтээгдэхүүн байсан тул Солонгосын уламжлалт хуримын хүлээн авалт дээр ихэвчлэн хийдэг хоолнуудын нэг юм.

10. Baechu Кимчи (Халуун Ногоотой Даршилсан Байцаа)

Кимчи нь солонгос хоолны хамгийн их хэрэглэгддэг харчирнуудын нэг бөгөөд даршилсан, исгэсэн ногоо юм. Энэхүү даршилсан, исгэсэн Напа байцаа нь кимчиний нэгэн төрөл юм. БНСУ-д кимчи нь олон төрөл байдаг бөгөөд нутаг тус бүрээрээ онцлог өөр өөр байдаг.

Заавал идэж үзэх ёстой Солонгос хоолны жагсаалтуудыг эндээс харна уу.

Shopping Cart
Scroll to Top
Scroll to Top